fitness
  • 279 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-21

Айлчлалын эхний өдөр АТГ-ын төлөөлөгч нар Малайз улсын Путражаяа хотод байрлах Хорооны төв байранд ажиллаж, хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа болон авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл зэрэг асуудлаар харилцан илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцов.

Малайз улсын Авлигын эсрэг хороо нь 1967 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны авлигатай тэмцэх чиглэлийн тусгайлсан байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2,800 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

 
 

Тус хороо нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Авлигын эсрэг бие даасан хорооны загвараар буюу авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах гэсэн үндсэн гурван тулгуурт зарчим, чиг үүргийг хэрэгжүүлдэг.

1,200 мөрдөгч ажиллаж, жилд дунджаар 500 орчим эрүүгийн хэрэг, 300 гаруй хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.

Тус өдөр Малайз улсын Авлигын эсрэг хорооны дарга, тэргүүн комиссар, ноён Тан Шри Дато Шри Хажи Азам бин Бакитай хоёр талт уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцож, энэ оны эхний хагаст багтаан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар үндсэн чиглэлүүдээ тохиролцлоо.

Ноён Азам бин Баки “Хэдий богино хугацаанд үйл ажиллагаа явуулж буй ч гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх болон авлигын гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо тогтмол өсөж, амжилттай ажиллаж буй Монгол Улсын АТГ-ын үйл ажиллагааг өндрөөр үнэлдэг” хэмээгээд авлигатай тэмцэхэд ижил чиг үүрэгтэй байгууллага хоорондын нягт, тууштай хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

Бусад мэдээ

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

Улаанбаатарт үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно

2022 оны 12-р сарын 11-ний 20 цагаас 12-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ху

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч их дээд сургуулиудын оюутнуудад лекц уншлаа

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч их дээд сургуулиудын оюутнуудад лекц уншлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны хүрээнд буюу 2023 оны 10 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд Монго

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.