fitness
  • 280 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-29

Иргэн О “РБ” ХХК-д гоо сайханчаар ажилладаг байсан. Ажил олгогч нь түүнийг ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй.

Иргэн О тус компанид холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.3 сая төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж “Миний  нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс....нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэжээ.

skip-share

Ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй.

Тэрбээр хүүхэд төрүүлсэн, нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдсон байна.

Хуульд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй. Иймд “РБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс ажилтан О жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадалгүй хохирсон байх тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж шүүх үзэв.

Улмаар иргэн О-ийн сарын дундаж цалин 834 мянган төгрөг, хуульд зааснаар 4 сарын хугацаагаар бодож 3.3 сая төгрөгийн хохирлыг “РБ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "НҮҮРС"-ний асуудлаар мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "НҮҮРС"-ний асуудлаар мэдээлэл хийнэ

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.12.05/хуралдаан дуусчээ.

Эверест ууланд алга болсон хоёр Монгол уулчинг хайж байна

Эверест ууланд алга болсон хоёр Монгол уулчинг хайж байна

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, "Эверест-2023" багийн ахлагч С.Ганхүү Непаль улс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн