fitness
  • 175 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-11

Монгол Улсын үнэт өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо буцаан авч ирэхэд Монгол Улсын Соёлын Яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, АНУ-ын хууль, хяналтын байгууллагууд болон АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн судлаач, Палеонтологич, доктор, профессор М.Болорцэцэг нар хамтран ажиллажээ.

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд Монгол нутгаас олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.

Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах аж.

Энэхүү үзэсгэлэн гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Бусад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шу

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг Хөдөлм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.