fitness
  • 165 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 18-ны 16:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид зургаан километр зам туулан 16:47 цагт очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна. 

Харамсалтай нь гал түймэрт гурван настай хүү өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн 29 настай эрэгтэйн нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламжийн Төвд тус тус шилжүүлэн өгчээ.

Түүнчлэн Архангай аймаг, Өлзийт сумын Бодонт багийн “Ханан” гэдэг газар гуравдугаар сарын 17-ны 16:00 цагт таван ханатай гэр шатсан, тус сумын харьяат иргэн Г-ийн таван ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг өчигдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Уг гал түймэрт иргэн 37 настай эрэгтэй болон гурван настай охин нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг

Шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелыг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг ОБЕГ-аас санууллаа.

Бусад мэдээ

Түүхийн шалгалтад улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авсан байна

Түүхийн шалгалтад улсын хэмжээнд нэг сурагч 800 оноо авсан байна

2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн билээ.Тэгвэл түүхийн

Хүнээ бодсон, хүндээ анхаарсан алсын хараа

Хүнээ бодсон, хүндээ анхаарсан алсын хараа

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Оюу толгой” компани эдийн засгийн хөгжлийн тулгын чулуу болсоор удаж

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн