fitness
  • 378 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-19

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь  Их мастер цолтон байв.

Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Бусад мэдээ

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Зайлшгүй хэрэгтэй байгаа уушги орлуулагч ECMO аппарат улсын хэмжээнд ганц ч алга

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171

Д.Сэлэнгээ пара байт харвааны Ази тивийн хүрэл медальтан боллоо

Д.Сэлэнгээ пара байт харвааны Ази тивийн хүрэл медальтан боллоо

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн