fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-22

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, зудын нөхцөл байдлын талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг танилцуулж байна.

Тэрбээр "Манай байгууллагаас гаргасан энэ сарын 20-ны өдрийн цаг агаарын мэдээнд суурилсан зудын байдалд үнэлгээ хийхэд зургаан аймгийн 20 сум мөсөн зудтай, 16 аймгийн 85 суманд цагаан зуд, 12 аймгийн 41 суманд цагаанаар зудархуу байна. Нийт 18 аймгийн 46 суманд цагаан болон цагаанаар, мөсөн зудтай байна гэсэн дүн мэдээлэл байна.

Нийт нутгийн 50 гаруй хувьд мөсөн бүрхүүлтэй байна. Тус нөхцөл байдал өнгөрсөн арав хоногт арван хувиар буурсан.

Өнгөрсөн хоногт Хангай-Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-0.4 мм цас орсон. Өчигдрийн агаарын дээд температур хүйтэн байдаг газрууд буюу Увс, Завханы хойд хэсгээр -8-аас -11 градус хүйтэн байв. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-аас +16 градус дулаан байлаа.

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Маргааш өдөр буюу энэ сарын 23-ны өдөр Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 26-нд говийн аймгуудын зүүн хэсгээр, баруун аймгуудын өмнөд хэсэг, төвийн аймгийн өмнөд хэсгээр цас орно. Харин 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхины хувьд 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24-25-ны өдрүүдэд говь, тал хээрийн нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байна.

Агаарын температур: Өнөө шөнө төв, зүүний хойгуур, 23-24-нд нутгийн хойд хэсгээр одоогийн температураас бага зэрэг сэрүүснэ. 26-27-нд нутгийн өмнөд хэсгээр эргээд бага зэргийн дулаарах төлөвтэй байна.

Хавар цаг агаарын байдал хувьсамтгай байдаг тул иргэд та бүхэн тогтмол цаг агаарын мэдээг хүлээн авч байхыг зөвлөж байна" гэв.


Бусад мэдээ

500 компанийн захиралд ногоон паспорт олгох тухай тогтоолын төсөл өргөн барилаа

500 компанийн захиралд ногоон паспорт олгох тухай тогтоолын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төсли

Энэ сарын 31-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ЖАГСААЛ зохион байгуулна

Энэ сарын 31-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг ЖАГСААЛ зохион байгуулна

Далд хүн" ТББ-аас хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаал зох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.