fitness
  • 199 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-03

Бүгд Найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  •  Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Хөдөө аж ахуй
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологи
  • Хүрээлэн буй орчин судлал
  • Нано шинжлэх ухаан, инженерчлэл
  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
  • Тусгай хэрэгцээт боловсрол
  • Биотехнологи, био-инженерчлэл
  • Хими, биологи

Бүртгэл

  • Бүртгэл 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.
  • Та бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор авна уу.
  • https://www.meds.gov.mn/study-abroad?category_id=12387

Бусад мэдээ

Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

БНХАУ-ын эрх баригчид коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэхээр болжээ. Тодруул

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо

НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Улаанбаатар дахь

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн