fitness
  • 92 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-03

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +5...+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +4...+6 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэ сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
  • 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,
  • 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +4...-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

Бусад мэдээ

АТГ: Баян-Өлгий, Увс аймгийн ИТХ-ын ёс зүйн дүрмийн төслийг хянав

АТГ: Баян-Өлгий, Увс аймгийн ИТХ-ын ёс зүйн дүрмийн төслийг хянав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 26-

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ

Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа хэрхэн баярлуулахаа шийдээгүй байгаа т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.