fitness
  • 127 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-04

Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн төгсөгчид өмнө нь курс хоорондын ялгаа гаргаж, бусад оюутнаа дээрэлхдэг байсан асуудал олон хүнийг эмзэглүүлсэн.

Энэ талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд хэд хэдэн удаа гарч байв. Иймд Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос СУИС-ийн суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2023 оны тавдугаар сарын 25, 26, 29-нд шалгалт зохион байгуулж байжээ.

Хяналт шалгалтыг тус сургуулийн багш, суралцагч, тэдний төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийх, санал, асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашиглан явуулж, дараах шаардлагыг СУИС-д хүргүүлсэн байна.

  1. 2023 онд шинэчлэн найруулсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.6 дахь заалтад "...хувь хуний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих", 13 дугаар зүйлийн 13.2.7-д "..багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх"  сургуулийн Удирдах зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан ”Соёл урлагийн их сургуулийн дүрэм”, захирлын 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн А/162 дугаар тушаалаар батлагдсан "Соёл урлагийн их сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрэм"-ийн хэрэгжилтийг хангах, туунд хяналт тавьж ажиллах;
  2. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын 11.5 дахь хэсэгт ".. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах үйл ажиллагааг холбогдох байгууллага, албан тушаалтан хариуцан зохион байгуулна" гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, үр дүнг тооцож ажиллах;
  3. Багш, ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомж болон дүрэм журмыг сурталчлан таниулах, тогтмол төлөвлөж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, холбогдох хариу арга хэмжээг авч сайжруулах, зохих хариуцлага тооцох зэрэг арга замаар ахиц дэвшил гаргах, сургуулийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг салбарын хууль тогтоомж болон 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийг жишиг болгон шинэчлэн боловсруулж баталж мөрдүүлэх;
  4. 2023 онд шинэчлэн найруулсан Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад "...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх", тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх гэж тус тус заасан. Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших;
  5. 2023 онд шинэчлэн найруулсан Боловсролын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт "... Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, номын сан, гал тогоо, биеийн тамирын заал, талбай, дотуур байр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна" гэж заасны дагуу суралцагчдаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, үе шаттайгаар шийдвэрлэх тухай Комиссын зөвлөмжийг хүргүүлсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү Зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг, холбогдох нотлох баримтын хамт СУИС нь 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр Комисст хариу ирүүлсэн байна. 

Уг албан бичигт СУИС нь 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтыг “Боловсролын манлайлал, эерэг хандлагыг эрхэмлэх жил” болгон дэвшүүлэн ажиллаж байна. Тус хичээлийн жилийн зорилт хүрээнд бүтцийн сургууль, газар, нэгж бүр багш, ажилтан, оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулж хүний эрх, ёс зүйн харилцаа хандлагад эерэг нөлөөлөлд ахиц дэвшил гаргаж боловсролын салбарт манлайлан ажиллахыг зорьж байгаа талаар дурдсан. 

Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд СУИС-ийн захирлын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/240 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Соёл, урлагийн их сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах” ажлын хэсэг, хоёрдугаар хавсралтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бууруулах, Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилон ажиллуулжээ. Тухайлбал энэ хугацаанд

  • "Соёл, урлагийн их сургуулийн багш, ажилтны ёс зүйн дүрэм, Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах" ажлын хэсэг нь 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, "Багш ажилтны ёс зүйн дүрэм"-ийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлага, ёс зүйн хариуцлагын талаар болон ёс зүйн зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, өргөдөл гомдол шийдвэрлэлттэй холбоотой хэсгүүдийг боловсруулж бэлтгэх,
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт, шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бууруулах, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн уулзалт 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулж, бүтцийн сургууль, СУИС-ийн захиргааны газар нэгжээс Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэн хэлэлцсэн.

Цаашид СУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад тогтмол хүний эрх, жендэр, холбогдох хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллээр тогтмол хангаж, төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтэд бүтцийн сургуулийн удирдлагууд хяналт тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар шийдвэрлэсэн талаар тус албан бичигт дурдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтад хавсаргасан байсан хэмээн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос мэдээллээ.

Бусад мэдээ

УБТЗ-ын төлөөлөгчид Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцлоо

УБТЗ-ын төлөөлөгчид Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд оролцлоо

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын Ерөнхий захирлуудын XXXVII бага хурал БНПУ-ын

Д.Сумъяабазарыг ХЗДХЯ-ны ТНБД-д зүтгүүлж буй үеэл дүү Н. Ууганбаяртай нь хуулийн өмнө сөхрүүл МАН -аа  !!!

Д.Сумъяабазарыг ХЗДХЯ-ны ТНБД-д зүтгүүлж буй үеэл дүү Н. Ууганбаяртай нь хуулийн өмнө сөхрүүл МАН -аа !!!

Бүхэл бүтэн энэ хотын дарга байсан хэрнээ улсад нь төмрийн сэг орж ирж байхад мэдээгүй, өөрөө ч хулхидуулсан мэт жүжиг тоглох нь эмгэнэл.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн