fitness
  • 208 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-08

Сэлэнгэ аймгийн нутагт бага насны хүүхдийг цагдаагийн дөрвөн алба хаагч хүчирхийлсэн гэх хэрэг гараад байгаа. Өнгөрсөн баасан гарагт нэг алба хаагчийг цагдан хорьсон бол үлдсэн гурван алба хаагчийг өчигдөр орой баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ. Тэднийг цагдан хорих эсэх шүүхийн шийдвэр өнөөдөр гарах аж. 

"Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэсэн мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, мөрдөн шалгаж байна. Нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас чөлөөлж, албан үүргээс түдгэлзүүлсэн" болохыг ЦЕГ-аас мэдээлсэн. 

Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.

Бусад мэдээ

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах журмын сургалт зохион байгуулав

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах журмын сургалт зохион байгуулав

Хүний эрхийг хангах үндэсний хорооноос энэ онд “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах

Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ

Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ

Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өм

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн