fitness
  • 130 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар зарим зах, худалдааны төвд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд болон эрэлт, нийлүүлэлтийн талаархи зах зээлийн мэдээллийг нэгтгэв.

Мөн “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК, “Хангай Миллс” ХХК, “Од групп” ХХК зэрэг дотоодын гурилын үйлдвэрт ажиллажээ. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна.

Тухайлбал, “Милл Хаус” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд нийт 19800 тонн улаан буудайг килограмм тутамд дунджаар 1095 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дотоодын улаан буудай тариалалтын хувьд жилээс жилд чанар нь сайжирч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг хэлэв.

Түүнчлэн “Хангай Миллс” ХХК-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй тээвэрлэлт, ложистик, тоног төхөөрөмж, сав, баглаа боодлын үнийн өсөлт нь нийт өртгийн хэмжээнд нөлөөлсөн хэвээр байгааг онцоллоо. “Од групп” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд ашиггүй ажилласан бөгөөд уур амьсгал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан улаан буудайн гарц ч цавуулаг бага, соёололт ихтэй байсныг үйлдвэрийн удирдлагууд хэлэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Бусад мэдээ

Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын уулзалт болно

Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль

Сэтгэл санааны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж тогтоох боломж бүрдлээ

Сэтгэл санааны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлж тогтоох боломж бүрдлээ

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн