fitness
  • 226 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын эхнэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэгэн ресторанд нас барсан байдалтай олдсон.

Тус ресторан нь Бишимбаевын хамаатны эзэмшдэг газар бөгөөд эхнэр нь нас барахын өмнөх өдөр тэд хамтдаа тэнд байсан нь камерын бичлэгт үлджээ.

Түүний шүүх хурлын үеэр уг бичлэгийг үзүүлсэн бөгөөд Бишимбаев эхнэрээ зодож, өшиглөж, үснээс нь зулгаан чирч буй дүрсийг харуулсан байна. Түүнийг эхнэрээ зодож амийг нь хөнөөсөн гэж үзэн хорьсон ч Бишимбаев үүнийг үгүйсгэж гаднын нөлөөгүй амиа алдсан гэжээ.

Казахстаны олон иргэн Бишимбаевыг чинээлэг эрх баригч гэж үздэг бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон ч зохих шийтгэлээс мултарна гэж таамаглаж байгаа аж.
Учир нь 2017 онд Бишимбаев хахуулийн хэргээр 10 жилийн хорих ял сонссон ч гурван жил хүрэхгүй хугацааны дараа Өршөөлийн хуулиар суллагдсан байна.

Газрын тосоор баялаг, 20 сая хүн амтай тус улсын эрх баригчид энэ мэт хэргээс мултарч гарсан олон тохиолдол байдаг тул иргэд хуулийн тогтолцоондоо итгэхэд бэрх болжээ.

Таван жилийн өмнө Ерөнхийлөгчийн албанд очсон Касым-Жомарт Токаев илүү шударга нийгмийг цогцлооно хэмээн амлаж байсан.

Олон нийт Бишимбаевын шүүх хурлыг анхааралтай ажиглаж буй шалтгаан нь Казахстанд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа эмэгтэйчүүдийг хүчирхийлэх тохиолдол их гардаг.
Тус улсад зургаан эмэгтэй тутмын нэг нь хамтрагчдаа ямар нэг байдлаар хүчирхийлүүлж байсан хэмээн Засгийн газраас нь мэдээлжээ. 2017 онд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг биш гэж үзэн зөвхөн торгуулийн шийтгэл оноох шийдвэр гаргасан нь үүнийг даамжруулах нэг шалтгаан болсон аж.

Иймд Бишимбаевыг буруутай гэж үзэн ял оноож чадваас эмэгтэйчүүдийн хүчирхийллийн хэрэгт хатуу шийтгэл оноох шинэ жишиг тогтоно гэсэн хүлээлт үүсээд байна.  

Эх сурвалж: Reuters, gogo.mn

Бусад мэдээ

Өөрийн хаягаар, үнэн бодит мэдээллийг түгээх нь сурталчилгааны хамгийн зөв хэлбэр гэв

Өөрийн хаягаар, үнэн бодит мэдээллийг түгээх нь сурталчилгааны хамгийн зөв хэлбэр гэв

МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захир

ОХУ-Д ХИЙЖ БУЙ ЭЛЭГНИЙ Д ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМЧИЛГЭЭНД МОНГОЛ ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

ОХУ-Д ХИЙЖ БУЙ ЭЛЭГНИЙ Д ВИРУСТ ГЕПАТИТЫН ЭМЧИЛГЭЭНД МОНГОЛ ИРГЭДИЙГ ХАМРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Н

Ариунзул С.
Ариунзул С.