fitness
  • 1383 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-10

Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хэнтийн Батноров, Дорнодын Матад суманд өчигдөр (2024.04.09) хээрийн түймэр гарлаа.

Тухайлбал, Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын албанд тухайн өдрийн 18:55 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Матад суманд байрлаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд 21:20 цагт түймрийг бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатжээ.

Хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

  • Асаасан гал, чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах,
  • Ил задгай гал түлэхгүй, татсан тамхины иш, чүдэнзийг ил хаяхгүй байх,
  • Үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших,
  • Хавар, намрын улиралд өвс ихтэй газраар автомашин, мотоцикл зорчихгүй байхыг хичээх,
  • Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн Засаг захиргаанд яаралтай мэдээлэх шаардлагатай.

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар

Бусад мэдээ

3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно

3х3 сагсан бөмбөгийн Олимпын оноо олгох тэмцээн Улаанбаатарт болно

"Mayor's Ulaanbaatar Challenger” 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран-при тэмцээнийг зургаадугаар сарын

10 хоногийн хугацаанд нийт 80 тонн НӨӨЦИЙН мах худалдаалжээ

10 хоногийн хугацаанд нийт 80 тонн НӨӨЦИЙН мах худалдаалжээ

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-на

Ариунзул С.
Ариунзул С.