fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-11

Дугуйн Олон Улсын Хэмжээний Мастeр Ш.Ёндондаш нь 1969-1978 он хүртэл Улсын чанартай тэмцээнүүдэд I болон II байр эзлэн Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ. Мөн 1974 онд Иран улсад зохиогдсон Азийн 7 дугаар Наадамд оролцож ХҮРЭЛ медалийг эх орондоо авч ирсэн нь Монгол улсын дугуйн спортын түүхэнд олон улсын тэмцээнээс эх орондоо авч ирсэн анхны медаль байлаа. Энэ амжилт нь монгол тамирчид тив дэлхийд өрсөлдөх чадвартай болохыг харуулсан ГАВЬЯАТАЙ билээ.

Дэлхийг дугуйгаар тойрон Монгол улсаа сурталчлах эрхэм зорилгоор нэгдсэн шижигнэсэн таван залуу ТАВАН ХУРУУ багийг бүрдүүлэн 1992 оны 04 сарын 12-нд Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлж 294 хоногийн турш дэлхийн 23 орноор дамжин 24000 км замыг амжилттай туулж эх орондоо ирсэн юм. Энэхүү түүхэн үйл явдалд өөрийн биеэр оролцож ТАВАН ХУРУУ багийн нэгэн гишүүн болж хамтдаа аялахдаа багийнхаа гишүүдийн түшиг тулгуур болж аяллын гол тээврийн хэрэгсэл болсон дугуйн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг бусад зүйлд санаа тавьж зохицуулах үүргийг гүйцэтгэж иржээ.

"Таван хуруу" баг эх орондоо ирэх үеийн дурсамжийг доорх бичлэгээс үзэж, сонирхох боломжтой.

2018 онд ТАВАН ХУРУУ багийнхаа үйл хэргийг сурталчлах үүднээс Хөвсгөл аймагт зохиогдсон “Мөсний баяр”-т оролцохоор явахдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг хүртэл долоо хоногийн дотор дугуйгаар 900 км зам туулж дугуйчин хүний эр зоригийн дуурайлал болж ганцаараа аялсан юм.

Мөн 2022 оны 10 дугаар сард ГОВИЙН ГАЙХАМШИГ аялалд Монголын дугуйн спортын ахмад тамирчидтай хамт нийт 1500 км замыг дугуйгаар  аялж хүүхэд залуучуудад  нас бол тоо  юм гэдгийг дахин батлан харуулсан бөгөөд дугуйн спорт нь эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг хөнөөлгүй, үр ашигтай спорт болохыг сурталчлан таниулсан билээ.                                                                                                

Ш.Ёндондаш нь 1972 оны 03 сарын 31-нд БНМАУ-ын спортын мастeр цол тэмдэг, 1976 онд ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТEР цол тэмдэг, “Спортын хороо”-оос БИEИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг, ОЛИМПИЙН АЛТАН МEДАЛЬ -аар тус тус шагнагдаж, 2023 онд Хөдөлмөрийн гавьяаны “Улаан тугийн одон”-оор энгэрээ мялааж байсан гавьяатай.

2024 оны 04 сарын 12-ны өдөр АЯЛАЛ АМЖИЛТ нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ өөрийн хувийн цуглуулгаас дэлгэн гаргаж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2024 оны 04 сарын 12-нд 13:00 цагаас Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музeйн үзэсгэлэнгийн танхимд болно.                

Бусад мэдээ

Төв аймагт 34 сантиметр зузаан цасан бүрхүүл тогтжээ

Төв аймагт 34 сантиметр зузаан цасан бүрхүүл тогтжээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арваннэгдүгээр сарын 14-ний 08:00 цагаас 15-ны өдрийн 08:0

ҮЙЛ ЯВДАЛ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

ҮЙЛ ЯВДАЛ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

Төрийн ордонд 09:00-18:00 цагт Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.