fitness
  • 141 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-12

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж буй.

Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан дөрөвдүгээр Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Улиастайн гүүрнээс 10 дугаар хорооллын “Гермес” төвийн уулзвар хүртэл хээрийн судалгаа хийн, зөрчил арилгуулж байна.

Хотын стандарт, хяналтын газрын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал  “Манай Ажлын хэсэг Улиастайн гүүрнээс Нарантуул захын уулзвар, Нарны зам дагуу яваад “Гермес” төвийн уулзвар хүртэл 15.7 км буюу замын хоёр талаараа нийт 31.4 км трасст стандарт мөрдүүлэхээр ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр хоногийн турш хээрийн судалгаа хийж, зөрчилтэй объектуудыг тогтоосон. Өнөөдрөөс эхний ээлжийн 200 иргэн, аж ахуйн нэгжид зөрчил арилгуулах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж байна. Зөрчлийг хугацаанд нь арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө. Мөн явган хүний замд байрлуулсан шаардлагагүй шон, хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж, цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулж байна” гэв.

Ажлын хэсэг бүрд нийслэлийн харьяа 10 гаруй мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчил арилгаж буй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын эвдрэл гэмтлийг бүртгэн, засварлах төлөвлөгөө гаргаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэргэжилтэн Ж.Бахберген “Уг Ажлын хэсгийн хүрээнд төвийн 6 дүүрэгт гарсан авто замын эвдрэлийг бүртгэж, нөхөх, засварлах ажлыг хийнэ. Одоогоор Ботаникийн уулзвараас Улиастайн уулзвар хүртэлх 2.4 км замын ээлжит засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замыг 2006 онд өргөтгөн шинэчилснээс хойш ээлжит засвар хийж байгаагүй.

Замын хашлага буюу бродюрын ашиглалтын хугацаа дууссан, элэгдэлд орсоны улмаас жолооч нар хашлага давж, явган хүний зам, хөвөөн дээр машинаа байрлуулах зөрчил гаргаж байгаа. Тиймээс авто замын хуучин бродюр солин, хашлага зөрүүлж байгаа бөгөөд ирэх тавдугаар сардаа багтаан хучилт хийж дуусгана. Мөн зөвшөөрөлгүй гарсан орц гарцыг хаана” хэмээлээ.

Одоогоор дөрөвдүгээр Ажлын хэсгийн хариуцсан трасст зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн 14, газар олголтоосоо илүү гаргаж, хашаа татсан 9, нийтийн эзэмшил болон дэд бүтцийн шугам сүлжээн дээр хашаа хайс барьсан 3, зөвшөөрөлгүй хаягжилт, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар байршуулсан 12 зөрчил илэрчээ.

Эх сурвалж: НЗДТГ

Бусад мэдээ

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д мэргэшил дээшлүүлж байна

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар БНСУ-д мэргэшил дээшлүүлж байна

Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор

2023 он гарснаар 68,521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26,441-ээр нэмэгджээ

2023 он гарснаар 68,521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26,441-ээр нэмэгджээ

Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.