fitness
  • 222 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-15

ХасБанкнаас хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд стандартуудын талаар ерөнхий мэдээлэл өгөх эхний сургалтыг 4-р сарын 12-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар Стандарт, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд ISO стандарт нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгчдэд ерөнхий мэдээлэл олгосноос гадна менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа уялдуулан хэрхэн хэрэгжүүлэх, ISO стандарт нэвтрүүлэхэд анхаарах зүйлс зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариулт өглөө. Мөн энэ үеэр ХасБанкны Эко банкны газрын захирал Г.Туул ХасБанкны ногоон санхүүжилтийн чиглэлээр хийж буй ажлууд болон эко бизнесийн зээлийн талаар танилцуулсан юм.

Жижиг, дунд бизнесүүд бие даан ISO стандарт нэвтрүүлэхэд хүндрэлтэй, алдаа оноо гарах зүйл их байдаг учраас ХасБанкнаас хэрэгжүүлж буй уг хөтөлбөр болон энэхүү сургалт маш чухал ач холбогдолтойг бизнес эрхлэгчид онцолж байлаа.

Сургалтад хамрагдах хүсэлтийг онлайнаар хүлээн авч, нийт бүртгүүлсэн ЖДБ эрхлэгчдээс 50-ыг нь эхний ээлжинд хамруулсан бөгөөд орон нутгаас оролцох хүсэлтэй бизнесүүдийн оролцоог хангах үүднээс 4-р сарын 19-нд болох дараагийн сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.

Сургалтад бүртгүүлэх: ЭНД дарна уу.

Бусад мэдээ

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч байна

Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч байна

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрий

Газрын тосны үнэ буурлаа

Газрын тосны үнэ буурлаа

АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэх төлөвтэй байгаатай зэрэгцэн Хятадын эдийн засгийн үзүүлэлт сул гарсантай холбоотойгоор даваа гарагт газрын тосны үнэ буурчээ.

Ариунзул С.
Ариунзул С.