fitness
  • 174 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-16

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор төрийн болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын хамаарлын талаар шинжээч дүгнэлт танилцуулсан. 

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан, шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Үүнд 41 нэгж, байгууллага, 9654 хүнийг 20221 аж ахуйн нэгжтэй хамааралтай юу үгүй, юу гэдгийг судаллаа. Миний гар утсанд “Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зэрэг зурвас ирж байна. Бид үүнээс айж, ичихгүй. Харин нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий гэсэн мэдээллийг хууль хүчний байгууллагад өгч үнэн, бодит байдлыг тодорхойлуулна. Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн гэдгийг тодорхойлох боломж хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг ноцтой тоо гарч байна шүү дээ. Зарим газар 100 хувийн хамааралтай байх жишээтэй. Энгийнээр хэлбэл, мөрдөн байцаагч өмгөөллийн компанитай байвал яах вэ. Үүнтэй л агаар нэг шүү дээ. Мэдүүлэг өгчхөөд тухайн асуудлыг шийдвэрлэх процессод ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлээд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий" гэв.

Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 3289 эм хангамжийн байгууллага байгаа гэсэн тоон мэдээлэл байна.  Эмийн үйлдвэр болон эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс, Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг Аймаг, нийслэл Эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгодог байна. 

Бусад мэдээ

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Ц.Алтансор: Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогоор 2,000 гаруй иргэн дэмжээд байна

Сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр цахилгаан хязгаарлах гурван дүүрэг...

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 07-ны өдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн