fitness
  • 308 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-18

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй.

Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. 

Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн барилгыг 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 100 тэрбумаар санхүүжүүлнэ

Сургууль, цэцэрлэгийн барилгыг 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 100 тэрбумаар санхүүжүүлнэ

НИТХ-ын ээлжит бус XIII чуулганаар нийслэлийн үнэт цаас буюу бонд арилжаалах замаар 500 тэрбум төгрөгийг босгож, үүний 105.6 тэрбум төгрөгөөр боловсролын чиглэлийн дараах төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Дайвар ачаа зөөвөрлөтөл хар тамхи тээвэрлэгч болжээ

Дайвар ачаа зөөвөрлөтөл хар тамхи тээвэрлэгч болжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран жил бүр улам

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.