fitness
  • 230 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-18

2024 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр 34.6 сая  тонн  ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12 .6 сая тонноор буюу 57.2 хувиар өссөн байна. Үүнд авто тээврээр тээвэрлэсэн ачаа 87.6 хувиар, төмөр замаар тээвэрлэсэн ачаа 5.2 хувиар өсжээ.

Үүнийг дагаад авто тээвэр болон төмөр замын тээврийн орлого ч мөн өссөн байна. Энэ нь  бүх төрлийн тээврийн орлого өсөхөд нөлөөлжээ. Тодруулбал, бүх төрлийн тээврийн орлого 1.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 41.7 хувиар өссөн байна.

Авто тээврээр тээвэрлэсэн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд өсөөд байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 97.8 хувийг эзэлжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт төмөр замаар тээвэрлэсэн ачааны дүнд 92.3 хувийг бүрдүүлсэн байна.

Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт оны эхнээс дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэлх хугацааны байдлаар 19 сая тонн хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 27.9 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Ийнхүү энэ жилийн нүүрсний экспортын зорилт 30 гаруй хувийн биелэлттэй байна.

Бусад мэдээ

Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал тогтворжжээ

Үерийн гамшигт өртөн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал тогтворжжээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийнхан 2023 оны наймдугаар

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлд баривчлах, хорих ажиллагаатай холбоотой саналыг оруулжээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 22 дахь илтгэлд баривчлах, хорих ажиллагаатай холбоотой саналыг оруулжээ

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний ком

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.