fitness
  • 136 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-18

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол, Герман улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталжээ.

Ингэснээр Монголын тээвэрчид Европын орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалттай болж байна.

Хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрджээ.

Уг хэлэлцээрийн дагуу шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийн анхны ачаагүй аялал нь зөвшөөрлийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр заагджээ. Энэ нь Европын орнуудаас тээврийн хэрэгслийг худалдаж авахад тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд ач холбогдолтой.

Германаас Монгол руу чиглэсэн импортын барааны ихэнх хувийг хүнсний бүтээгдэхүүн (19.3%), химийн бодис, бүтээгдэхүүн (17%), машин, тоног төхөөрөмж (13.6%) автомашин, түүний эд анги (12.3%) эзэлдэг бол Монголоос Герман руу ихэнхдээ малын гаралтай түүхий эд (52.1%), хувцас, оёмол эдлэл (39%) экспортолдог байна.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 226 сая ам.долларт хүрчээ.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Бусад мэдээ

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгох заалтыг хасахаар болжээ

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгох заалтыг хасахаар болжээ

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай х

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ болон ОХУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сай

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн