fitness
  • 117 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-18

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдсэн.

Гэвч сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдэж байна.

Тухайлбал энэ он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан дөрвөн улсын 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргалаа.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг зөвлөе.

Цаашид Гадаадын Иргэн, Харьяатын Газраас хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтмол хяналт тавих тул гадаадын иргэд болон уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, аливаа төрлийн зөрчил гаргах гаргахгүй байх, гадаадын иргэний эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж байна.

Foreigners traveling for tourism are advised not to engage in activities other than the purpose of their visit

To support tourism and increase the number of tourists, the Mongolian Government declared 2023 through 2025 the “Years to Visit Mongolia”. Within this framework, citizens from 99 countries can now apply for e-visas for 30 days of tourism purposes, and citizens from 34 countries have been exempted from visa requirements, in total of citizens from 65 countries can travel visa-free to Mongolia during this period.

However, in recent years, there has been a sharp increase in the number of violations by citizens of countries who have obtained e-visas for tourism purposes and have been exempted from visa requirements for working in Mongolia without the permission of the authorities and for carrying out activities other than the purpose of their visit.

Therefore, it is forbidden by law for foreigners who come for tourism to engage in trade, work in health, education, and other institutions without permission, or carry out activities that do not correspond to their purpose, such as religious propaganda, so use tourist visas only for their intended purpose, prevent such violations, and it is recommended not to repeat it.

 

Эх сурвалж: ГИХГ

Бусад мэдээ

Бороо орох үед нохойгоо уяхгүй, аюул болсон үед зугтах боломжтой байлгахыг зөвлөлөө

Бороо орох үед нохойгоо уяхгүй, аюул болсон үед зугтах боломжтой байлгахыг зөвлөлөө

Үер усны аюулын үед иргэд нохойгоо хашаандаа уяж орхисноос болж живж үхэх тохиолдол их гарч байгаа т

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

ЗГХЭГ-аас зарлаж буй зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн