fitness
  • 173 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-22

Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй нь.

Тодруулбал Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.

Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.

Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.

ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм байна.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.

зураг

Бусад мэдээ

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймг

Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе

Хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГЖил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хоо

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн