fitness
  • 81 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-26

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон-той албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах, харилцааны түвшнийг ахиулах, бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө байгааг нотлов.

Мөн хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг  салбарт өргөжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгагдсан зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д гарын үсэг зурлаа.



Эх сурвалж: ГХЯ

Бусад мэдээ

Зургаадугаар сарын 12-ны Даваа гарагаас халуун ус хязгаарлагдах байршлууд

Зургаадугаар сарын 12-ны Даваа гарагаас халуун ус хязгаарлагдах байршлууд

Улаанбаатар хотод дулааны төв шугамын засварын ажил үргэлжилж байна. Ирэх Даваа гарагаас эхлэн дараа

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

"Суралцахуй-Заахуй" багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг Арвайхээр хотод зохион байгууллаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм ш

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн