fitness
  • 130 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-26

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” энэ сарын 25-ны өдөр боллоо. 

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”, ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаал, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэй уг зээлд хамрагдахаар Улаанбаатар хотод 247 төслийн 46 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн байна.

Үүнээс Сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу "Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал"-д 9.5 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 46 аж ахуйн нэгж төслөө танилцуулжээ. 

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дүн гарч дараах салбар чиглэлийн, 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ. Үүнд:

  • Арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах
  • Мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэр
  • Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах
  • Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл
  • Хүлэмжийн аж ахуй
  • Хүнсний зоорь, агуулах
  • Хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэр
  • Хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэрлэл
  • Цэвэр усны үйлдвэрлэл

Бусад мэдээ

"Цалинтай ээж"-ийн 50,000 төгрөгийг нэмэх саналыг 102,000 гаруй иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцэхээр болов

"Цалинтай ээж"-ийн 50,000 төгрөгийг нэмэх саналыг 102,000 гаруй иргэн дэмжиж, УИХ-аар хэлэлцэхээр болов

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлы

Малчдад иргэд, ААН-үүд 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө хандивласан байна

Малчдад иргэд, ААН-үүд 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө хандивласан байна

Малчдад туслах хандивын аянд 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 50 иргэн, 31 ААН, 91 төрийн б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн