fitness
  • 89 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-29

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10...+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

Бусад мэдээ

Нийслэлд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглолоо

Нийслэлд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглолоо

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн нутаг дэвсгэрт электрон тамхийг ямар нэг зох

Залуучууд санаачилга гарган Улиастайн голыг цэвэрлэжээ

Залуучууд санаачилга гарган Улиастайн голыг цэвэрлэжээ

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “

Ариунзул С.
Ариунзул С.