fitness
  • 154 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-29

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэй байх юм. Үүний 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдох бол үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болно. Энэ сарын 26-28-ний өдрүүдэд нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалт бий. Сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ ирэх сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлнэ. МАН-ын тухайд  судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ хэмээж буй. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт шалгуур тавьж буй гэх. Тус намын хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан аж. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн гэнэ.


Тамхины цэгийн мэдээгээр одоогийн УИХ-ын гишүүдийн олонх нь нэр дэвших хүсэлтээ өгчээ. Эдгээр хүсэлт өгсөн хүмүүсийн дунд  хотын дарга асан Д.Сумъяабазарын нэр цохиж яваа бөгөөд мань эр тойрогтоо дахин нэр дэвшихээр горилж, хүсэлтээ өгсөн юм байна.  Энэ хүний тухайд нөгөө алдарт “Цавчаа НОГООН” буюу ногоон автобусны хэрэг мандах үеэр Улаанбаатар хотын дарга байсан. Тэдгээр хулхи, хуурамч автобуснуудыг хууль бусаар эх орондоо авч ирж, ичихгүй талбай дээр жагсааж байгаад түмэн олонд сурталчилахдаа олны хэл аманд өртөж, ичсэн нүүрэндээ ажил, албаа өгсөн гэдгийг та бид мартаагүй.

МАН-ын шалгуур, цензур, зарчим бол ёс зүйтэй, нэр цэвэр, олонд хайрлагдаж хүндлэгдэх нэгэн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших юм гэсэн. Гэвч  Д.Сумъяабазар нь эдгээр шалгуурыг хангах нэгэн биш бөгөөд эсэргээрээ олны эгдүүцэл хүргэж, олны уур бухимдлыг барж яваа нэр муутай нэгэн юм. Гэтэл өөрөө хотын даргын суудлаасаа татгалзаад л үйлдсэн нүгэл нь замхарч алга болно гэж бодсон бололтой. Эсвэл ногоон автобусны хэргээс өөрийгөө мулталж, зааварчилгаа өгч, хурууны үзүүрээрээ ажлуулсан доод албан тушаалтануудаа жалга руу түлхэж унагаад булах гэж байж мэдэх юм. Тухайн үед хотын дарга байсан энэ хүн хариуцлага хүлээх, хууль хяналтын байгууллагын өмнө очих нь тов тодорхой асуудал. Гэвч ийнхүү дахин УИХ-ын сэнтий мөрөөдөж, гишүүн болох гэж улайрч, нам нь дэмжиж байна гэхээр МАН бол ямар нэгэн байдлаар Д.Сумъяабазар гэх хүнээс хараат, салж хагацаж чадахааргүй, ажил албан тушаалтай нь үлдээх гэрээтэй байж мэдэх нь. Яавал юу ч хийсэн, яаж ч явсан бөх хүн УИХ-ын гишүүн л байх ёстой гэсэн АЛТАН ДҮРЭМ журам үйлчилдэг юм бол??? Д.Сумъяабазар бол “ЦАВЧАА НОГООН”-ы “ЗАГАЙЛМАЙЛСАН ЭЦЭГ” гэдгийг сонгогч түмэн бүү март. Эдгээр автобуснууд одоо хаана байгаа бэ? Гарсан хохиролын хэмжээ хэд вэ? Хэн тэр хохирлыг барагдуулах бэ? Татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод л байх уу?  "Ногоон автобус"-ны асуудлаар нийтийн сонсгол хийнэ гэсэн яасан бэ? гэх мэт олон асуултад МАН-ын улирдлагууд хариулах учиртай. 

 

Бусад мэдээ

“Нүүдлийн соёлын боловсрол олгох” ажлыг эрчимжүүлнэ

“Нүүдлийн соёлын боловсрол олгох” ажлыг эрчимжүүлнэ

“Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрл

Улсын хилээр нэвтрүүлэх бараанд лиценз олгох журмын хэрэгжилтийг хянаж байна

Улсын хилээр нэвтрүүлэх бараанд лиценз олгох журмын хэрэгжилтийг хянаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-2

Батхишиг Ж.
Батхишиг Ж.