fitness
  • 122 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-30

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймагт орон нутгийн нислэгийг сэргээсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2024.04.28/ МИАТ ТӨХК орон нутагт нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ Ховд аймаг руу үйлдлээ.

2024 онд зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгох зорилт дэвшүүлж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь биелэл болж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ,
Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна

Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан.
Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно.
Хэдхэн хоногийн өмнө МИАТ компани хурд хүчний гайхамшиг болсон өргөн биетэй, алсын зайн хоёрдахь В787-9 агаарын хөлгөө хүлээн авсан бол өнөөдөр орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх 70 хүний суудалтай CRJ-700 хөлөг Ховд аймгийн чиглэлд анхны нислэгээ үйлдэх гэж байна.
Тус онгоцоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ.
Эx Сурвалж: Зам тээврийн яам

Бусад мэдээ

Радио, телевизээр хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлэх зөрчлийн тоо буурчээ

Радио, телевизээр хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлэх зөрчлийн тоо буурчээ

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Харил

Ямар оюутан Боловсролын Зээлийн Сангаас олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах вэ?

Ямар оюутан Боловсролын Зээлийн Сангаас олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдах вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны есдүгээр сарын 14-ний өдөр 346 дугаар тогтоолын "Төрөөс олгох с

Ариунзул С.
Ариунзул С.