fitness
  • 147 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-04-30

Монголын даатгалын холбоо түүний гишүүн байгууллагуудын оролцоотой зохион байгуулагдаж буй “Жилийн хамгийн том 1% аян”-ы хүрээнд нийгэм, эдийн засагт тулгамдаж буй томоохон асуудал, эрсдэлийг сонгон авч, тэдгээрийн анхдагч шалтгааныг бууруулах, олон нийт рүү чиглэсэн даатгалын тогтолцооны эерэг нөлөөллийг бий болгоход энэхүү аяны зорилго агуулагдаж байна.

Аяны хүрээнд 4 дүгээр сарын 5-ны өдөр “Нийслэл УБ хотын түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө салбар” хурлыг амжилттай зохион байгуулж, УБ хотын түгжрэл, түүнийг шалтгааныг бууруулахад даатгалын салбар НЗДТГ, ТЦА, ЗТХЯ хамтран ажиллах тодорхой чиглэлүүдийг бий болгож, хэрэгжилтийг нь хангуулахаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Нийгмийн амьдралд 3 төрлийн багц эрсдэлүүд хамгийн өндөр сөрөг нөлөөтэй байгаагийн нэг нь эрүүл мэндийн асуудал, түүн дотроо хорт хавдрын өвчлөл, санхүүжилтын асуудал чухал бөгөөд Монголын даатгалын холбоо, гишүүн байгууллагуудтай хамтран хүнд өвчний тохиолдолд, түүн дотроо хавдарын өвчлөл түүнийг үүсгэж буй шалтгааныг хэлэлцэх, бууруулахад даатгалын салбар хэрхэн хамтарч ажиллах боломжтой байх талаар “Хавдраас сэргийлэхэд даатгалын салбарын оролцоо” салбар хурлыг 4 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, ХӨСҮТ, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Санхүүгийн Зохицуулах Хороо, Сангийн яамтай хамтран зохион байгууллаа.

Тус салбар хурлаар Монгол улсад шинээр батлагдсан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль, түүний хэрэгжилт, дэлхий даяар яагаад 50-иас доош насныханд хавдар нэмэгдэх болов?”, “Эрүүл мэндийн нэгдсэн сан мэдээллийн сан, түүний хэрэглээ”, “Хавдраас сэргийлэхэд Монгол анагаах ухааны оролцоо”, “Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, шийдэл” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдлээ.

Салбар хурлын үр дүнд эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг даатгалын байгууллагууд ашиглаж, даатгуулагч иргэний эрүүл мэндийн эрсдэлийг бодитой үнэлэх, тэдэнд чиглэсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, тохирсон даатгалын хураамжийг бий болгох, нийтийн хоолны газруудад мөрдөгдөх стандартыг хангуулахад “Жилийн хамгийн том 1% аян”-ы хүрээнд нөлөөллийн аяныг бий болгох, нийтийн хоолны газруудын бусдын өмнө хүлээх хариуцлагын даатгалын тогтолцоог хөгжүүлэхэд анхаарч ажиллах, нийтийн хоолны газруудын стандарт зөрчигдсөнөөс үүсч буй эрсдэл буюу хеликобактерийн тархалтыг бууруулах, үйлчлүүлэгчдэд таниулах мэдлэгжүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Монголын даатгалын холбоо

Бусад мэдээ

"2022 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-наас өмнө авахгүй бол улсын орлого болно"

"2022 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд зургаадугаар сарын 30-наас өмнө авахгүй бол улсын орлого болно"

Давхардсан тоогоор 41,000 иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуул

Цалин тэтгэвэрт дөрвөн их наяд төгрөг зарцуулснаар инфляц 12 хувьд хүрнэ

Цалин тэтгэвэрт дөрвөн их наяд төгрөг зарцуулснаар инфляц 12 хувьд хүрнэ

Цалин тэтгэвэр манай улсын төсвийн зарлагын багагүй хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн долдугаар сард Засги

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн