fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-01

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний өдрийн эцсийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон (Дүрслэл 1). Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд олгосон.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

 

Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна. Өмнөх 5 жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023, 2024 онуудад 32 хувь болж нэмэгдээд байна (Дүрслэл 2).


Дүрслэл 2. Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Мөн Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолд тусгагдсаны  дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг 2023 оны 4 дүгээр сараас олгож эхэлсэн бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 141.5 тэрбум төгрөгийн зээлийг 1.6 мянган өрхөд олгож (орон нутагт олгосон нийт зээлийн 50 орчим хувь) ажиллав.

 

Бусад мэдээ

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Маргааш Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ эхэлнэ

Монгол Улсын Улаанбаатар хот БНХАУ-ын Эрээн хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлж байна.

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол болно

Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол болно

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 17-нд буюу маргааш явагдана. Үүнд дөрөвдүгээр сарын 1-30-

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн