fitness
  • 169 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

Д.Сумъяабазар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилж намдаа хүсэлтээ өгсөн бол Ж.Сүхбаатар  өгөөгүй байна

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламентын сонгууль удахгүй болно. Энэ удаа УИХ-ын гишүүдийн тоо 126 гишүүнтэй байна. Үүний 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болно. 4 сарын 26-28-ний өдрүүдэд нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн.  СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай бөгөөд энэ долоо хоногт шийдэгдэнэ.

Сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ 5 сарын 14-20-нд тодорхой болгох учиртай. Тодорхой болсон нэр дэвшигчдийн нэрсийг энэ хугацаанд СЕХ-д хүргүүлнэ.

МАН-ын тухайд  судалгаанд суурилж, нэр цэвэр нэгнээ сонгуульд дэвшүүлэхээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй байх гэсэн шалгуурыг чухалчилж буй. МАН-ын хяналтын ерөнхий хороо өнгөрсөн 3 сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгчээ. Тэр дундаа Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн аймагт МАН-аас 2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ. Говийн бүсэд Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нар нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн байна.  За харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн хүсэлт өгөөгүй аж. Нэр дурьдвал Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар  нар хүсэлт өгөөгүй гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Мөн Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр дэвших хүсэлт өгөөгүй гэнэ. Гэтэл “Цавчаа Ногоон” ба хулхи, хуурамч ногоон автобусны хэрэг гарах үеэр хотын дарга байсан Д.Сумъяабазар дахин СХД-т нэр дэвшихээр горилж, хүсэлтээ өгсөн байгаа юм. МАН нүүрсний болон Хөгжлийн Банкны гэх хэрэгт шийтгэгдсэн Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан нарыг намын гишүүнчлэлээс хассан гэдгийг эцэст нь хэлье.

 

Бусад мэдээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах өргөдөлд иргэд нэгдсээр байна   Д.Төгөлдөр  0

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг огцруулах өргөдөлд иргэд нэгдсээр байна Д.Төгөлдөр 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяа

СӨХ-дын төв зөвлөл Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэв

СӨХ-дын төв зөвлөл Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэв

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар СӨХ-дын төв зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн