fitness
  • 154 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-02

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн ангиллыг “G” төрлийн визийн ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах үйлдэл хийж байгаа нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх асуудал гарч байна.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас хууль бус байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагааг үндсээр нь таслахад мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна зуучлуулсан гадаад иргэдийг “Цагаачлалын хяналтын тухай хууль”-ийг зөрчсөн гэх үндэслэлээр албадан нутаг буцаан хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ.

Иймд иргэд дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос болгоомжилж, албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-ны консулын хэлтэс

Бусад мэдээ

Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Өнгөрс

“Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг машин 15 байдаг”

“Хот тохижилтын газарт замын нуух цэвэрлэдэг машин 15 байдаг”

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаана

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн