fitness
  • 190 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-03

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл  Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.

Бусад мэдээ

С.Эрдэнэ: Жагсаж байгаа нэрийн дор тодорхой бүлэг зорилготойгоор үймүүлж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй

С.Эрдэнэ: Жагсаж байгаа нэрийн дор тодорхой бүлэг зорилготойгоор үймүүлж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй

Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай холбоотой хэргийг анх

Хоёрдугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авлаа

Хоёрдугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2023 оны 2 дугаар сард 701.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.2 то

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.