fitness
  • 326 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-06

“Норд Роуд” ХХК-ийн Хушхан брэнд болон “Их Үрчин” ХХК-ийн Цөмөөхэй брэндийн ажилчид хамтран Хүрэл тогоотын амнаас зүүн тийш 1 км зайд байрлах Чулуутын амны хортонд нэрвэгдсэн шинэсэн ойг хуш модоор нөхөн сэргээх эхний алхам болгон Хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүн, албан байгууллага бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалахаас гадна тариад орхих бус тэдний ургалт, арчилгааг хариуцан ажиллаж хушин ой болтол нь харж хандахад оршиж байна.

Эдгээр байгууллагууд ирээдүй хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, сайн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна.

Бусад мэдээ

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга х

Эд зүйлээ хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлэв

Эд зүйлээ хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлэв

Баяр наадмын болон аялал жуулчлалын үе эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах сэрэм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.