fitness
  • 133 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-07

“Түмэн Шувуут” ХК “Өндөглөгч тахианы аж ахуй-3” төслийн нээлт, гурав дахь аж ахуйн цогцолборынхоо шав тавих ёслолыг  2024.05.06-ны өдөр хийв.  Тус компани 3 дахь аж ахуйн цогцолбороо 2024-2026 онд ашиглалтад оруулах гэж байна. Ингэснээр “Түмэн Шувуут” ХК дотоодын өндөгний хэрэглээний 50 хувийг дангаар хангах боломжтой болж байгаа аж. Энэхүү үйлдвэрийг байгуулснаар:

 1. Шувууны тоо толгойг 1.2 саяд хүргэнэ.

2. Жилд 265 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын өндөгний хэрэглээний 50 хувийг хангана.

3. Бусад аж ахуйн үйдвэрлэлийн хамт нийт хэрэглээний 90 хувийг хангах нөхцөл бүрдэнэ.

4. Хотын захын дуурэгт шинээр ажлын байр бий болгож 120 хүнийг байнгын ажлаар хангана.

 5. Улсын төсөвт жил бүр 7.6 тэрбум төгрөгийн татвархураамж төлнө.



“Түмэн Шувуут” ХК “ 2019-2024 онд хоёр дахь үйлвэрээ бүтээн байгуулсан. Энэхүү үйлдвэр нь өндөгдлөгчийн 8 байр, дэгдээхэйн 2 байртай. 400 000 шувуу суух хүчин чадалтай бөгөөд жилд дангаараа 85 сая ширхэг өндөг үйдвэрлэдэг байна. Мөн 70 хүний шинэ ажлын байр бий болгожээ.  


Харин эхний үйлдвэрийн тухайд өндөглөгчийн 8 байр, дэгдээхэйн 2 байр, органик компост бордооны үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, мах боловсруулах цех болон инкубаторын цехтэй. Мөн нийт 400 000 шувуу суух хүчин чадалтай, жилд дангаараа 75 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг.


Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гэдэг цаг хугацааны уртад улам өсөн дэвжиж, хүчин чадал нь дээшилж байдаг. Тус компанийн тухайд хурдацтай өсөн дэвжиж буй үндэсний маш чухал үйдвэрүүдийн нэг гэдгээрээ онцлог. Цаашид Монгол Улс дотоодын үйлдвэрлэл, үйлдвэрлэгчидээ тултал дэмжиж, аль болох хүнсний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг байх ёстойг төр засгийн хэмжээнд ярих болсон цаг.

Энэ нь иргэдийн эрүүл мэнд, эх орны эдийн засагт үр өгөөжтэй.  Тиймдээ ч төр, засгийн зүгээс үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж, хугацаа урттай, хүү багатай зээл олгодог. Харин зээлдэгчид авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж, үйлдвэрээ томруулж, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангаж чадвал хөлжиж, хөгжих боломжтой юм. “Түмэн Шувуут” ХК-ийн хувьд ямар ч тохиолдолд үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, бүтээмжээ нэмж чадвал ажилтануудынхаа цалин бусад асуудалд анхаарах үндсэн хүсэл тэмүүлэлтэй ажилладаг байна.

 

Бусад мэдээ

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдалд шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найм

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

ЭМЯ-ны Б танхимд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу,

Батхишиг Ж.
Батхишиг Ж.