fitness
  • 269 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-07
Өнөөдөр/2024.05.07/ нутгийн хойд хэсгээр салхи түр зуур ширүүсэж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Улаанбаатар хот орчмоор +28...+30 градус дулаан байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тиймээс наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Учир нь зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй +20...+30 градусаар нэмэгддэг аж.

Тухайлбал гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор +45-аас +55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.

зураг
 
зураг

Бусад мэдээ

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо ээлжит их хурлаа хийж, бүтэц УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЛЭЭ

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо ээлжит их хурлаа хийж, бүтэц УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЛЭЭ

Монгол хэвлэл мэдээллийн салбарт Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны ээлжит хоёрдугаар их хурал

Шанхайд 5.4 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдлээ

Шанхайд 5.4 сая орчим эерэг тохиолдол бүртгэгдлээ

Шанхай хотын 25 сая хүн амын тал хувь нь оны эцэс гэхэд Covid-19-ийн халдвар авах төлөвтэй байгааг м

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн