fitness
  • 124 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-07

Хямд тийз-Хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдруулжээ.

МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард  хүлээн авсан. 70 хүний суудалтай энэхүү онгоцоор Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн.

Тодруулбал,

  • Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий чиглэлд нэг талдаа 405 мянга байсан бол 365 мянга, хоёр талдаа 810 мянга байсан бол 730 мянга,
  • Улаанбаатар-Улаангом чиглэлд нэг талдаа 400 мянга байсан бол 360 мянга, хоёр талдаа 800 мянга байсан бол 720 мянга,
  • Улаанбаатар-Улиастай чиглэлд нэг талдаа 316 мянга 700 байсан бол 286 мянга, хоёр талдаа 633 мянга 400 байсан бол 572 мянга,
  • Улаанбаатар-Алтай чиглэлд нэг талдаа 366 мянга 500 байсан бол 330 мянга, хоёр талдаа 733 мянга байсан бол 660 мянга болж тус тус хямдарч байна.

Ташрамд дурдахад, орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой аж.

Эх сурвалж: Зам, тээвэр хөгжлийн яам

Бусад мэдээ

Үхрээ ээмэгжүүлбэл бусад улсын жишгээр махаа өндөр үнээр худалдах боломжтой

Үхрээ ээмэгжүүлбэл бусад улсын жишгээр махаа өндөр үнээр худалдах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ХХААХҮЯ-аас дэвшүүлсэн, үхэр сүргийг ээмэгжү

Ирэх сарын 12-ноос өмнө 65 нас хүрсэн ахмадууд "Насны хишиг" авна

Ирэх сарын 12-ноос өмнө 65 нас хүрсэн ахмадууд "Насны хишиг" авна

Энэ онд шинээр “Насны хишиг”-т хамрагдах 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сары

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн