fitness
  • 200 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-08

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2024 оны 05-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +7 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Монгол, Германы хооронд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломжтой болов

Монгол, Германы хооронд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломжтой болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Мон

Найман хүн ХДХВ-ээр оношлогджээ

Найман хүн ХДХВ-ээр оношлогджээ

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны эхний гурван сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн