fitness
  • 99 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-10

Зам тээврийн салбар энэ оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.7%-аар өссөн байна. Харин өссөн дүнгээр буюу эхний дөрвөн сард 38.9 сая тонн ачаа тээсэн нь өмнөх онтой харьцуулахад 20.9%-аар нэмэгджээ. 

Бүх төрлийн тээврээр 2024 оны дөрөвдүгээр сард 14.2 сая зорчигч (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6%-аар өссөн бол оны эхнээс өссөн дүнгээр 48.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 3.7%-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

2024 оны дөрөвдүгээр сард: 

  • Авто тээврээр 13.9 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 6.7%-аар нэмэгдсэн байна.
  • Агаарын тээврээр 138.7 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 34.3%-аар өсжээ.

Мөн сард Монгол Улсын авто замын боомтоор нийт 73,198 ачаатай тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. 

Үүнээс 11,222 тээврийн хэрэгсэл орсон нь өмнөх оны мөн үеэс 31.1%-аар, 61,976 тээврийн хэрэгсэл гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.6%-аар тус тус өссөн дүнтэй байгаа аж. 

Бусад мэдээ

Журмын төслүүдэд санал авч байна

Журмын төслүүдэд санал авч байна

Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгуулл

ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭЛЭЭ

ҮНЭТ МЕТАЛЛ, ҮНЭТ ЧУЛУУ ТЭДГЭЭРЭЭР ХИЙСЭН ЭДЛЭЛИЙН АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭЛЭЭ

Үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, мөн энэ салбарын оролцог

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн