fitness
  • 275 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-05-16

“Морин Хуурын Чуулга”-ын “ЧӨЛҮГЭН” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайхан, Х.Лханаасүрэн, Р.Амарбаяр гэх 4 гишүүнтэй байгуулагдаж 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийж байжээ. Үүнээс хойш “Чөлүгэн” морин хуурын дөрвөл нэрийн дор үе, үеийн гишүүд солигдон ирсээр 2021 оноос 4 дэх үеийн хөгжимчид залгамжлан уран бүтээлээ туурвисаар байна.

Монгол улсын соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис Хаан Одон”-т Морин хуурын чуулгын “ЧӨЛҮГЭН” Морин хуурын дөрвөл нь үндэсний, сонгодог, том, жижиг хэлбэрийн олон зохиол, бүтээлүүдээс бүрдсэн урын сантай юм.

Бүрэлдэхүүн:

  • М.Бат-Өлзий /I морин хуурч/
  • Ц.Анхбаяр /II морин хуурч/
  • О.Төмөрхуяг /III морин хуурч/
  • М.Мөнхбат /их хуурч/ гэсэн Морин хуурын чуулгын залуу үеийн дөрвөн хөгжимчнөөс бүрдэнэ.

Энэхүү дөрвөл нь Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” уралдааны “Гран При”, "Алтан Намар" хөгжмийн наадмын "Тэргүүн байр"-ын шагналыг тус тус 2023 онд хүртэж байсан юм.

"Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.

Эрхэм үзэгч, сонсогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2024.05.18 | 18:00 Улсын Филармонийн Концертын танхим

Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас авах боломжтой. 

Дэлгэрэнгүйг: 990849578800304195500027


Бусад мэдээ

Богд хааны ордон музейг сэргээн засварлах Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Богд хааны ордон музейг сэргээн засварлах Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

Соёлын дэд сайд М.Батбаяр Богд Хааны ордон музейг сэргээн засварлах ажлын урьдчилсан судалгаа хийхээ

Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монголд айлчилна

Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн