fitness
  • 424 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-19

“Баян” өндөгний үйлдвэрт “Түмэн шувуут” компаниас 50 мянган ширхэг өндөгний цаасан үүр хандивлажээ.

Энэ талаар “Баян” өндөгний үйлдвэрийн цахим хуудаст “Баян өндөгний үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 50 мянган ширхэг өндөгний цаасан үүр хандивлав. Баярлалаа” хэмээсэн байна.

Сануулахад, өнгөрөгч зургаадугаар сарын 4-нд Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь “Баян” үйлдвэрт гал гарсан. Улмаар үйлдвэрийн найман барилгын гурав нь галд өртөж, өндөглөгч тахианы 40 гаруй хувь нь шатсан юм. Тус үйлдвэр нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсаад буй талаар бид мэдээлж байв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн