fitness
  • 476 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-11

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа буюу Хэрэглэгчийн үнэлгээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар жилийн турш зохион байгуулах үүднээс www.1313.mn-д Эрүүл мэндийн статистик мэдээллийн санд Дэд модуль хөгжүүлэн 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагааг эхлүүллээ.

Жил бүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв  улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг бөгөөд 2022 оны хэрэглэгчийн үнэлгээнд төрийн өмчит, төрөөс санхүүждэг аймаг, нийслэлийн 550 гаруй эрүүл мэндийн байгууллагын 29500 хэрэглэгч дээрх системээр хамрагдаад байна.

Цаашид уг системийн үйл ажиллагааг сайжруулан тогтвортой ажиллаж жилийн турш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг  авах боломж бүрдэх  ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид  цаг хугацаа, орон зай үл харгалзан харах боломж нээгдэж байна. Ингэснээр хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн үнэлгээг байгууллагын  гүйцэтгэлийн үнэлгээний нэг хэсэг болгон ашиглах технологийн боломж бүрдэж байна.

Бусад мэдээ

Эдийн Засгийн чуулга уулзалтад дэлхийд нэртэй хөрөнгө оруулагч, банкны төлөөллүүд ирнэ

Эдийн Засгийн чуулга уулзалтад дэлхийд нэртэй хөрөнгө оруулагч, банкны төлөөллүүд ирнэ

Монголын эдийн засгийн форум наадмын халуун өдрүүдийг урьтан Улаанбаатар хотноо болох гэж байна. Мон

Ариунзул С.
Ариунзул С.