fitness
  • 137 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-09-12

Наадамчдын гудамжнаас Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж/ТЭЦ-IV/ хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 26-нд нээхээр болжээ.

Шинэ замын маршрутыг сануулахад Яармагийн Номин их дэлгүүрээс ТЭЦ-IV-ийн замтай холбогдож байгааг албаныхан хэлж байсан юм.

Замыг тавихад Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүр баригдсан бөгөөд замын урт 2.4 км.

Одоо ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх юм байна. 

Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай, нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Замын бүтээн байгуулалтын ажлыг "Тотал Инж" компани гүйцэтгэж байгаа билээ.

Уг замыг Нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд байгаа аж.

Бусад мэдээ

АНУ-ын H-2 хөтөлбөрт Монгол улсыг хамруулна

АНУ-ын H-2 хөтөлбөрт Монгол улсыг хамруулна

Энэхүү шийдвэр нь нийтлэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд 86 улсыг H-2A хөтөлбөрт, 87 улсыг H-2B хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн гишүү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн