fitness
  • 466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа.

Энэхүү цэцэрлэгийг байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хуучин байрны захиргааны хэсэг буюу нэг давхрын баруун жигүүрийн агааржуулалтыг бүрэн шийдэж тохижилт, засвар шинэчлэлтийг гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 460 гаруй ажилтантай бөгөөд 60 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг ашиглалтад орсноор тус эмнэлгийн ажилтан, албан хаагчдын нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэх боломж ийнхүү бүрдэж байна.

Мөн тус цэцэрлэг ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн тоо нэгээр нэмэгдэж 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

Бусад мэдээ

Ариг банкны цэвэр ашиг 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ

Ариг банкны цэвэр ашиг 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ. Өнгөрсөн онд гаргасан ту

Ариунзул С.
Ариунзул С.