fitness
  • 540 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-23

Аватар киноны хоёр дахь анги болсон “Аватар: Усны зам” кино нээлтээ хийгээд өдгөө 5 долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгвэл тус киноны орлого сар гаруйн хугацаанд даруй 2 тэрбум ам.долларыг давжээ. Улмаар “Аватар: Усны зам” кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын зургаадугаарт бичигдэж байгаа юм.

Харин киноны найруулагч Жэймс Камерон бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой зургаан киноны гурвыг нь найруулсан гэдгээр түүхэнд тэмдэглэгдэх болсон.

Энэхүү мэдээг бэлтгэх үед тус киноны орлого нийт 2,024 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.

Гэвч Аватар киноны амжилт энэ хүрээд дуусахгүй юм. Учир нь найруулагч Жэймс Камероны хэлснээр тэд киноны гуравдах ангийн зураг авалтыг аль хэдийн хийгээд дуусаж байгаа бол дөрөвдөх ангийн зураг авалт эхэлсэн байгаа ажээ.


Эх сурвалж: UNILAD

Бусад мэдээ

МАРГААШААС ЭХЛЭН ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ҮНЭ 50-70 ХУВЬ ХЯМДАРНА

МАРГААШААС ЭХЛЭН ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ҮНЭ 50-70 ХУВЬ ХЯМДАРНА

Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс агаарын тээврийн үнэ тарифыг буулгахыг үүрэг болгосны дагуу Засги

Цаг ухрааснаар эрчим хүч хэмнэх, эсэх судалгааг хийгээгүй байна

Цаг ухрааснаар эрчим хүч хэмнэх, эсэх судалгааг хийгээгүй байна

Засгийн газраас зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн га

Ариунзул С.
Ариунзул С.