fitness
  • 380 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-09

Учир нь Засгийн газраас өнгөрсөн сарын 12-ны өдрийн хуралдаанаас энэ онд нэмэхээр төлөвлөсөн, бүх төрлийн үнийн нэмэгдлийг инфляцын улмаас түр царцаахаар шийдвэрлэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг 2025.05.16-наас эхлэн 85 хувиар нэмэх шийдвэрийг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан байв. Мөн 2024.09.16-наас эхлэн ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр нь инфляцыг улам өдөөнө гэж Төвбанк анхааруулсан юм.

Одоо инфляц улсын хэмжээнд 9.6, нийслэлд 10.3 хувь байна.

Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээдэг. Айлуудын цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн. 

Үнэ, тарифыг шинэчилж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэх юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн