fitness
  • 44 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-16

Хувийн, нүдний эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлж чадаагүй тухай иргэний гомдлын дагуу ЭМДЕГ-аас тодрууллаа. Тус иргэн өмнө нь нүдний үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж байсан ч энэ онд очиход эмнэлэг боломжгүй гэсэн аж.

ЭМДЕГ-ын газрын Олон Нийт, Хэвлэл Мэдээллийн албаны дарга Т.Амаржаргал:

"Энэ онд зарим хувийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн санхүүжилтийг 10-20 хувиар бууруулсан. Учир нь өмнөх оны өр мөн ковидын үе буюу 2020, 2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээнд зориулсан өр авлагыг энэ жилийн төсвөөс дарна. 
 
Энэ оноос нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд л эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлнэ. Чухал шаардлагатай бус тусламж үйлчилгээний санхүүжилтийг хязгаарлах, эрэмбэлэн ангилах бодлого хэрэгжүүлж байна. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд яаралтай, эрчимт эмчилгээ, бүх мэс засал, харвалт, шигдээс, хорт хавдар, төрөх,  эмэгтэйчүүд, түлэгдэлт зэргийг оруулдаг.

Тус эмнэлгийн хувьд манай байгууллагатай 36 оношийн хамааралтай бүлгээр гэрээтэй бөгөөд санхүүжилтийг сар бүр гүйцэтгэлээр хэвийн олгож байна" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн