fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-22

Дэлхийн улс орнуудын зорчих хөдөлгөөн уян хатан, хялбар болж хөгжихийн хэрээр хилээр зорчих гадаадын иргэдийн урьдчилсан шатны хяналт шалгалтад онцгойлон анхаарч, бүртгэл, хяналтыг технологийн дэвшил, цахим системээр удирдаж эхэлсэн.

Тухайлбал, Сингапур Улсад зорчих гадаадын иргэд гурав хоногийн өмнө цахимаар дэлгэрэнгүй мэдээллээ илгээж, SGAC урьдчилсан цахим зөвшөөрөл авдаг бол Франц Улс Шенгений мэдээллийн нэгдсэн систем /SIS/, визийн мэдээллийн систем /VIS/ зэрэг нэгдсэн системүүдээр гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг зохион байгуулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас дээрх олон улсын жишиг, стандартын дагуу гадаадын иргэний бүртгэл хяналтыг сайжруулах зорилгоор виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд Монгол Улсад байрлах хаягийн баталгаажуулалтыг 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс авч эхэлсэн юм.

Гадаадын иргэний хаягийн баталгаажуулалтыг дараах 4 сонголтоор хийж байна. Үүнд:

  1. Зочид буудлын захиалгын хуудас,
  2. Орон байраар хангаж буй иргэний баталгаат хаяг, нотолгоо,
  3. Аялал жуулчлалын байгууллага бол маршрут, байршлын мэдээлэл бүхий албан бичиг,
  4. Хөдөө орон нутагт ажиллах гадаадын иргэний хувьд уригч байгууллага албан бичгээр хаягийн баталгаажуулалт хийгдэж байна.

Гэвч сүүлийн үед тамга, тэмдгээр баталгаажаагүй захиалгын хуудас ирүүлэх, захиалгын хуудасны он, сар, өдрийг засварлах, нэг баримтыг олон хүсэлтэд ашиглах, түрээсийн гэрээ дуусгавар болсон зэрэг  хуурмаг хаягийн баталгаажуулалт бүхий хүсэлтүүд нэмэгдэж байна. Тухайлбал, Өнгөрөгч долоо хоногт хуурмаг хаягийн бүртгэл ашигласан нь тогтоогдсон хүчинтэй 25 визийг цуцаллаа.

Хаягийн баталгаажуулалт хийснээр гадаадын иргэний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой бөгөөд гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхдээ хаягийн баталгаажуулалтыг гүйцэд, үнэн зөв бөглөн, шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв дээрх шаардлагын хангаагүй хүсэлт ирүүлэх, хуурамч хаягийн бүртгэл ашиглах нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, олгосон визийг цуцлах үндэслэл болохыг анхаарна уу гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн