fitness
  • 122 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-04-23

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дараах мэдээллийг  Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан өглөө. 
-Монгол-БНХАУ-ын хооронд хил дамнасан гүүрэн байгууламж барих гэрээг манай яам бэлэн болгосон. Ирэх сарын эхээр энэ гэрээг байгуулж, ирэх сарын  14-нөөс барилгын ажил эхлэх төлөвлөгөө урьдчилсан байдлаар гарсан. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо, ЭСЯ гэх мэт олон газар хамтран ажиллаж байна. Нээлтийг ямар түвшинд, ямар оролцоотойгоор хийх талаар бид ярилцаж байна. Нээлтэд сэтгүүлчид та бүхэн оролцохыг урьж байна.   

Нээлтийн дараа бүтээн байгуулалт шууд эхэлнэ. Хоёр улс өөр өөрийн газар нутаг дээр барилгын ажлаа эхлүүлнэ. Энэ ажлыг гүйцэтгүүлэхээр бид тендер зарлахад БНХАУ-ын Төмөр замын инженеринг корпорац буюу CREC, Хятадын төмөр замын барилгын корпорац гэх хоёр компани оролцох сонирхлоо илэрхийлээд байна. 

Тендерийг энэ сарын 30-нд нээн, сонгон шалгаруулалт явуулна. Одоогоор хоёр компани саналаа ирүүллээ. Хил дамнасан төмөр зам дагуу хаалттай бүс байгуулах, гаалийн ажилтнуудыг ажиллуулах гэх мэт бэлтгэлээ хангасан.            

Урин цаг ирсэн болохоор төмөр зам барих ажлыг аль болох хурдан эхлүүлэхээр зорьж байна. Төмөр замыг нэг жил хагасын дотор барьж дуусгана. Төмөр замыг холбосны дараа БНХАУ-ын "Чайна энержи" компанид олгох нүүрсийг зөвхөн төмөр замаар нийлүүлнэ. Тэр хүртэл нүүрсийг авто замаар тээвэрлэнэ гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн