fitness
  • 96 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Ажилтай оюутан” үндэсний аян 2025 оны 4 дүгээр сараас албан ёсоор эхэллээ.
Тус аяныг Монголын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том цахим платформ болох Zangia.mn, Боловсролын яамны Дээд боловсролын газартай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хэрэгжиж байгаа бөгөөд оюутнуудад ажлын байранд гарах бэлтгэлээ хангах, ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал:

Жил бүр Монгол Улсад нийт 65 их дээд сургуулийн 150,000 гаруй оюутан залуус түүнээс 20,000–30,000 оюутан залуус их, дээд сургуулиа амжилттай төгсөж, хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч байна.
Нөгөөтэйгүүр, улирлын онцлогоос хамааран 4, 5 дугаар саруудад ажил олгогчдын шинэ ажлын байрны зарууд хамгийн эрчимтэй нэмэгддэг бөгөөд энэ үед илүү олон байгууллага шинэ боловсон хүчнийг эрж хайдаг онцгой үе эхэлдэг.
Энэ эрэлтийг хангах хамгийн тохиромжтой, ирээдүйтэй ажил хайгчдын гол бүлэг бол яах аргагүй оюутан залуус юм.

Монгол болон Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал:

  • Монгол Улсад жил бүр 20,000–30,000 орчим оюутан залуус их, дээд сургууль төгсдөг бөгөөд эдгээр төгсөгчдийн 35–50% нь сургуулиа төгссөний дараах 12–18 сарын хугацаанд мэргэжлийн болон тогтвортой ажлын байранд орж байна (Zangia.mn, 2024 он).
  • Харин олон улсын жишгээр:
    • АНУ-д шинэ төгсөгчдийн 70–80% нь 6–12 сарын дотор (National Center for Education Statistics, 2023)
    • Их Британид төгсөгчдийн 75–85% нь 6 сарын дотор (Higher Education Statistics Agency, 2023)
    • Канад улсад төгсөгчдийн 80–85% нь 6–12 сарын дотор (Statistics Canada, 2023)
    • Герман улсад их сургуулийн төгсөгчдийн 90–96% нь 0–6 сарын дотор (Destatis – Federal Statistical Office, 2023) хөдөлмөрийн зах зээлд амжилттай нэвтэрч байна.

Эдгээр үзүүлэлтүүд Монгол Улсын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ болон хугацаа нь олон улсын дунджаас харьцангуй доогуур байгааг харуулж байна. Энэ нь оюутнуудын сургалтын явцдаа хуримтлуулсан ажлын туршлага, ур чадварын үнэлгээний систем дутмаг байгаатай холбоотой юм.

Zangia.mn: "Бид “Ажилтай оюутан” аянаар дамжуулан оюутан залуусыг зөвхөн дипломтой биш, хөдөлмөрийн зах зээлд шууд өрсөлдөх чадвартай, ажиллах бэлтгэлтэй мэргэжилтэн болгоход чиглэж байна. Ажил олгогчдын эрэлт болон оюутны хөдөлмөр эрхлэлтийн боломжийн огтлолцлыг хамгийн үр дүнтэйгээр шийдэхийг зорьж байна."

Zangia Портал ХХК: Хөдөлмөрийн зах зээлийн нэгээхэн хэсэг болох оюутан залууст өргөн боломж олгох зорилготой уг аянд Zangia.mn-ны 10,000 гаруй компанийн дадлага, цагийн болон бүтэн цагийн ажлын заруудад шууд хандах тул оюутан залуус тус ажлын байр категорид CV-гээ илгээж суралцаж буй мэргэжлээрээ дадлагажих, цалин орлоготой болох боломжтой.

Аяны хүрээнд оюутан залуус дараах боломжийг эдэлнэ:

  • Дадлага, цагийн болон байнгын ажлын байрны зарууд дээр өөрийн CV-г илгээж, хүссэн салбартаа дадлага хийх
  • Zangia Testly ур чадварын үнэлгээ өгөх замаар хөдөлмөрийн зах зээл дээрх шаардлагатай чадваруудаа тодорхойлох
  • Үнэлгээний үр дүнд үндэслэн Zangia Academy-ийн тусгай сургалтад үнэ төлбөргүй хамрагдах
  • CV болон ярилцлагын зөвлөгөө, карьер төлөвлөлтийн тусгай зөвлөмжүүд авах

Яагаад энэ аян чухал вэ?

Монголын хөдөлмөрийн зах зээлийн 95%-ийг хамарсан Zangia.mn платформоор дамжуулан оюутан залуус илүү хурдан хугацаанд туршлага хуримтлуулах, цалинтай ажлын байртай болох, ирээдүйн ажиллах чадвараа бэхжүүлэх шинэ боломжийг бий болгож байна.
Оюутнууд зөвхөн төгсөөд биш, суралцах хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварыг эзэмших боломжтой болж байна.

Аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт, эвентуудын мэдээллийг Zangia.mn платформ болон албан ёсны сувгуудаар долоо хоног бүр тогтмол хүргэх болно.

Ажлын эхлэл, ирээдүйн хөрөнгө оруулалт – Ажилтай оюутан!
Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээ!

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн