fitness
  • 138 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 18 цагийн өмнө

Зургаадугаар сарын 11-ний лхагва гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрах юм. 

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ТАЛААР: 

Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой юм.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхны шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойн газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.

Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж иржээ.

Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхын саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон.

Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн